МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 9-р сар

1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?

Та манай веб хуудсаар дамжуулан үнийн санал авах, төслийн хүсэлт илгээх үед бид дараах мэдээллийг цуглуулдаг:

  • Таны нэр
  • Холбоо барих утасны дугаар
  • И-мэйл хаяг (сонголтоор)
  • Төслийн төрөл, товлосон огноо, байршил болон хүсэлт

2. Мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?

Цуглуулсан мэдээллийг зөвхөн:

  • Танд тохирсон видео төслийн үнийн санал боловсруулах
  • Зураг авалтын цаг товлох, баталгаажуулах утсаар холбогдох
  • Гэрээ байгуулах, нэхэмжлэх бэлтгэхэд ашиглана

3. Мэдээллийн хадгалалт & Аюулгүй байдал

Хэрэглэгчийн хүсэлтийн мэдээлэл нь Cloudflare D1 хамгаалалттай дата баазад хадгалагдах бөгөөд гуравдагч талд зарах, дамжуулах, олон нийтэд задруулахгүй байх бүрэн баталгааг хангана. Манай вэбсайт нь хэрэглэгчийн төхөөрөмж дээр (localStorage) хувийн мэдээллийг хадгалдаггүй.

4. Холбоо барих

Хэрэв танд нууцлалын бодлоготой холбоотой асуулт байвал манай 9918-9551 дугаарт холбогдоно уу.

Залгах